Simulation du monorail sur l'autoroute 40, au carré D'youville et sur le pont de Québec.

Voir l'article du TrensQuébec sur le Pont de Québec.

LIRE LA SUITE

L'avenir nous appartient

monorail video1

Soutenir le Monorail TrensQuébec 
Pour que le TrensQuébec soit déployé à travers le Québec.

Үр ашгийн тооцоо => Цааш нь

Монтреалийн-Квебек шугамын үр ашгийн тооцоо

Орчин үеийн эдийн засгийн судалгааны институтийн (IREC) судалгаагаар хангалттай түвшинд Монтреал-Квебек шугамыг (253 км) нэг км тутамд $12 сая байхаар тооцоход нийт 3 тэрбум доллараар барьж байгуулах юм.

passagerЭнэ шугамаар үйл ажиллагаа явуулахад эхний жилд л үйл ажиллагааны ашиг $100 сая байх бөгөөд засгийн газрын дэмжлэгтэй 4% хувийн хүүтэй 3 тэрбум долларын зээлийг нөхөн төлөхөд 20 жилийн хугацаа л зарцуулах тооцоо гарч байна.

Энэхүү тооцоог тасалбарын үнэ нэг талдаа $75, нэг чиглэлд өдөрт 5000 зорчигч (өдөрт нийт 10000 зорчигч)  тээвэрлэхээр тооцож гаргасан. Ийм тооцоогоор үйл ажиллагаа явуулахад жижиг том ачаа тээвэр, зар сурталчилгаанаас олж болох тооцоог оруулалгүйгээр жилд 273 сая долларын орлого олох боломжтой байгаа. Эхний жилийн үйл ажиллагааны зардал 174 сая доллар байх тооцоо байна.

Тасалбарын үнэ бас нэгэн чухал хүчин зүйл болж байгаа. Моньтреалиас Квебек хүртэлх тасалбарыг $75 байхаар тооцож байгаа юм. Хэрэв автомашинаар энэ зайд зорчивол км тутамд гарах зардал дунджаар $0.43 бөгөөд үүнд бусад дагалдах зардал төлбөрийг багтаавал нийт $108 болох юм. Мэдээж хэрэг энэ бүхэнд замд алжаах, харьцангуй удаан явах, гарч болох аюул осол, эрсдлийг багтаагаагүй юм. Мөн түүнчлэн шатахууны үнэ жилээс жилд өсөж байгаа тохиолдолд жил ирэх бүр энэ зардал нэмэгдэнэ.

Өнөөгийн байдлаар зөвхөн автобус л хямд байгаа боловч жилээс жилд өсөж байгаа шатахууны үнэ нөлөөлөхийг анхарах хэрэгтэй. Харин monorail нь цахилгаанаар ажиллах учир үнийн хувьд харьцангуй тогтвортой байх болно.

Цагийн явцад өдөрт зорчих зорчигчидын тоо 10000 хүрвэл үнийг $70, түүнээс ч буулгах боломж байж болох бөгөөд шатахуунаас хамааралтай бусад төрлийн тээврийг бодвол тогтвортой байх боломжтой.

Нэмж хэлэхэд, Монтреаль Квебекийн шугам тасалбараас гадна, замд өнгөрөөх хугацааг хэмнэн Квебек болон бусад бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих болно.