Simulation du monorail sur l'autoroute 40, au carré D'youville et sur le pont de Québec.

Voir l'article du TrensQuébec sur le Pont de Québec.

LIRE LA SUITE

L'avenir nous appartient

monorail video1

Soutenir le Monorail TrensQuébec 
Pour que le TrensQuébec soit déployé à travers le Québec.

Системийн уян хатан байдал => Цааш нь

flexiMonorail TRENSQuebec нь дэлхийд хаана ч байхгүй дугуйт мотор дээр суурилсан шинэ технологийн тухай ойлголт юм. Энэ транзит тээврийн системийг өөр өөр орчинд нутагшуулж болох тээврийн уян хатан систем юм.

Нэгдүгээрт, 10 метрийн өндөрт байрлах monorail-ийг хурдны замын голоор болон хотын өргөн чөлөөний дундуур гээд хаана ч байрлуулж болохыг тэмдэглэх нь зүйтэй. Хурдлах хүч нь минут хүрэхгүй хугацаанд 250 км/ц хүртэл хурдлах боломжтой нь хотын гол гол томоохон бүсэд ашиглахад таатай юм.

Жишээ нь: тээврийн хэрэгсэл Монтреаль ба Квебек хотуудын хоорон дахь 20-р замаар бүх гурван хотод зогсолт хийн үйлчлэх боломжтой юм. Тээврийн хэрэгслийг Сэйнт Хаясентаар дайруулан Квебек уруу 15 минутын зайтай явуулан Друмондвие, Викториавие, Квебек гэх мэтээр зогсолтуудыг хийх нь түргэн галт тэргийн хувьд боломжгүй бөгөөд monorail-ийн хувьд тийм ч их цаг алдсан хэрэг биш байх болно. Гэхдээ жижиг хотуудад тогтмол эргэлттэй тээврийн хэрэгсэл тэр бүр шаардлагатай байдаггүй мартаж болохгүй.

arret

Нэмж дурьдахад зорчигч monorail ашиглах нь хугацааны хувьд хурдан галт тэргээр зорьчсонтой адил байна. Энэ мэтчилэн тээврийг өөр хооронд нь 10 минутын зайтайгаар өдөрт 18 цаг ажиллуулан 75000 зорчигчийг тээвэрлэнэ гэж тооцвол жилд 27 сая гаруй зорчигчийг тээвэрлэх болно. Энэ систем нь цаашид тээрмийн адил горимоор ажиллана гэсэн үг юм.

Monorail нь жолоочгүй бөгөөд хяналтын цамхагаас бүрэн удирдагдан хянагдах учир нэг тээвэрлэлтэнд 70 зорчигч байна гэж тооцон тухайн үеийн ачаалалд тохируулан тээврийг хийхэд хурдан галт тэргийг бодвол уян хатан байдлаар зохицуулж болох давуу талтай. Хурдан галт тэрэг тогтсон хуваарийн дагуу явахад өдөрт ойролцоогоор 300 зорчигчид үйлчилдэг бол monorail-ийг 5 минутын зайтай ч явуулах боломжтой.

Үүнээс гадна, monorail систем нь бүс нутгийн болон хот хоорондын сүлжээний 5-1000 км-ийн хоорондох бүх зайд үр дүнтэй.

Эцэст нь хэлэхэд, бүс нутгийн шугам сүлжээний үйлчилгээ, нисэх онгоцны буудал, хотын зах, орон нутгийн метронд болон шугамын дагуу monorail-ийг 5 минут ба түүнээс бага зайтайгаар зохицуулан явуулах боломжтой. Өглөө, өдрийн оргил гурван цагт, нэг шугамдаа 25 000 хүртэлх зорчигчдод хүрч үйлчлэх хүчин чадалтай.