Simulation du monorail sur l'autoroute 40, au carré D'youville et sur le pont de Québec.

Voir l'article du TrensQuébec sur le Pont de Québec.

LIRE LA SUITE

L'avenir nous appartient

monorail video1

Soutenir le Monorail TrensQuébec 
Pour que le TrensQuébec soit déployé à travers le Québec.

Барилгын зардал => Цааш нь

 grueОрчин үеийн эдийн засгийн судалгааны институтын (IREC) “Нийтийн тээврийг цахилгаанжуулах нь: Квебекийг эрчим хүчнээс хамааралгүй болгох алхам” судалгаагааны ажлын 63-р хуудсанд Монтреаль Квебек хооронд тавигдах шугам километр тутамд 12 сая Канад доллар, түүнээс бусад шугамд километр тутамд 9 сая доллар байх тооцоо гаргасан. Энэ нь хурдан галт тэрэгтэй харьцуулбал даруй 3 дахин бага байгаа юм. Зардал буурахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна.

Барилгын зардлыг бууруулах нь ойлголт (Concept of minimizing construction cost)

grueНэгдүгээрт, мэдээж хэрэг дэд бүтцийн асуудал бөгөөд түүний агуу хүчит хос дугуйт мотороос хамаарч байгаа юм. Эрчим хүчний нягтрал болон дугуйт моторын эргэлт зэрэг нь тээврийн хэрэгслийн өөрийн жинг багасгана. Мөн түүнчлэн одоо байгаа зам тээврийн бүтэц (хурдны зам, төмөр зам, хот суурин газрын өргөн чөлөө) зардлыг бууруулахад нөлөөлж байна.

Газраас дээш арван метрт байрлах monorail нь хурдны зам болон бусад байгууламжийг дамжин өнгөрөхөд нэмэлт барилга угсралт шаардахгүй. Галт тэрэг зэрэгтэй харьцуулбал уулын сав газар, өгсүүр уруу газарт нэмэлт гүүр, нүхэн гарц шаардахгүй нь зардлыг бууруулж өгч байна. Гол гатлуулан шугам тавихад хөнгөн бүтэцтэй баганыг гүүрэнд бэхлэн суурилуулах юм.  

Энэхүү өндөрт байрлах тээврийн хэрэгсэл нь хот болон орон нутгийн бүсэд дахин төлөвлөлт ажлын ихэнх хувийг хөнгөвчилөх боломжтой. Monorail системийг хот суурин газар байгуулах нь бусад төрлийн хурдны тээврийн хэрэгслийг бодвол хотыг зааглаж төлөвлөлтөнд нөлөөлөхгүй. Мөн түүнчлэн төмөр замтай харьцуулбал өргөн газар нутгийг хамарсан зам тавих ажил шаардахгүй. Өвлийн хүйтэнд Квебек хотод ч гэсэн хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, дэд бүтэц болон monorail-ийн технологийн хувьд судалгаа шинжилгээг маш сайн хийсэн бөгөөд хүндрэл гарвал барилга угсралтын тал дээр л гарах магадлалтай.

Засвар, үйлчилгээний зардал (Maintenance cost)

Засвар үйлчилгээний зардал хамгийн бага байх болно. Дэд бүтцийн тухайд ган хийцийн зэврэлтээс хамгаалагдсан, 100 гаруй жилийн эдэлгээг даах маш бат бөх чанартай байна.

Дугуйт мотор болон системийн гулсмал явагч элемент нь зураг төслийн дагуу тогтвортой байдлыг хангаж засвар үйлчилгээний зардал маш бага байх болно.

Зам болон дугуй нь цаг агаарын байдал, цас мөснөөс хамгаалсан хамгаалалтын хүрээтэй байна. Өөрөөр хэлбэл цаг агаарын байдлаас хамаарсан саатал доголдол гарахгүй.

Системийн үйл ажиллагааны зардал нь мөн бага байх болно. Тээврийн хэрэгслийн эрчим хүчний зарцуулалт бага байх ба тухайлбал Монтреаль Квебекийн хооронд цахилгааны зарцуулалт 40 Канад доллар байхад (1 киловатт нь 7 цент) нэг зорчигчид 70 центтэй тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүчийг зарцуулна. Бусад зардлын хувьд тээврийн хэрэгслийн дугуйг тодорхой хугацаанд сольж байх юм.