Simulation du monorail sur l'autoroute 40, au carré D'youville et sur le pont de Québec.

Voir l'article du TrensQuébec sur le Pont de Québec.

LIRE LA SUITE

L'avenir nous appartient

monorail video1

Soutenir le Monorail TrensQuébec 
Pour que le TrensQuébec soit déployé à travers le Québec.

Танилцуулга => Цааш нь

Бидний зорилго бол 1994 онд Пьер Кьютюрийн бэлэглэсэн авто замд тулгуурласан дан замт дүүжин тээврийн системийн технологиийн (Monorail) хөгжил болон маркетингийн маш том боломж байгааг нийт Квебекчүүдэд таниулах юм.
Яагаад? Яагаад гэвэл:

1. Monorail TrensQuebec (TQ) нь дэлхий дээрх хамгийн хурдан, хямдаар баригдах тээврийн систем болох юм. Энэ нь тухайлбал TGV (хурдан галт тэрэг)-тэй харьцуулахад гурав дахин бага зардал шаардах бөгөөд Квебек хотод үр өгөөжтэй байж чадна.

2. Энэхүү monorail системийг бусад олон төрлийн тээврийн системтэй уялдуулан тохируулж болох онцлогтой. Өөрөөр хэлбэл monorail тээврийн системийг хаана ч барьж байгуулж болох давуу талтай. Тухайлбал хурдны замын голоор, төмөр зам
дагуу галт тэрэгний зам хооронд, гүүр дагуу, өгсүүр уруу ямар ч нөхцөлд.

3. Monorail тээврийн системийг барьж байгуулахад өртөг багаас гадна Квебек гэлтгүй хүн амын нягтрал багатай аль ч бүсэд байгуулах боломжтой бөгөөд хурдан (250км/ц), экологид хор хөнөөлгүй үр ашигтай байх юм.

reseau

4. Monorail систем нь Монтреаль хоттой холбогдох гүүрэнд тулгуурласнаар замын түгжрэлийг багасгахад нэмэр болохын сацуу Монтреаль хотыг Сэйнт Жероми, Валлифилд, Сорел-Треси гэх мэт томоохон газруудтай уян хатнаар холбож эдийн
засаг тээврийн асуудалд тодорхой үр дүнг авчирна. Энэ нь Монтреаль хотын 375 жилийн ойг угтсан гадаад ертөнцөд харагдах нүүр царай болно.

5. Орчин үеийн эдийн засгийн судалгааны институтын (IREC) судалгааны дагуу monorail системийг хөгжүүлснээр Квебек хотод 90000 гаруй ажлын байр бий болгохоос гадна тээврийн системийг дагасан маш олон бизнес бий болох юм.

6. Энэхүү тээврийн систем нь зорчигчид болон ачаа таваар тээвэрлэснээр замын хөдөлгөөнд оролцох автомашины тоог бууруулах болно.

7. Энэ шинэ технологи нь эдийн засгийн боломж өндөртэй бөгөөд гадаад улс оронд экспортлон тээврийн асуудлыг бага зардлаар шийдэх боломжыг олгоно.

8. Monorail тээврийн систем нь бизнесийн төсөл гэхээсээ илүү хот, бүс нутгийн хөгжлийг дэмжиж эдийн засаг, амьдралыг тэтгэх нийгмийн төсөл юм.