Simulation du monorail sur l'autoroute 40, au carré D'youville et sur le pont de Québec.

Voir l'article du TrensQuébec sur le Pont de Québec.

LIRE LA SUITE

L'avenir nous appartient

monorail video1

Soutenir le Monorail TrensQuébec 
Pour que le TrensQuébec soit déployé à travers le Québec.

Танилцуулга => Цааш нь

Бидний зорилго бол 1994 онд Пьер Кьютюрийн бэлэглэсэн авто замд тулгуурласан дан замт дүүжин тээврийн системийн технологиийн (Monorail) хөгжил болон маркетингийн маш том боломж байгааг нийт Квебекчүүдэд таниулах юм.
Яагаад? Яагаад гэвэл:

Monorail-ийг тодорхойлбол => Цааш нь

professeur jpegTrensQuébec нь нэг шугамт хэдэн арван тээврийн хэрэгсэл бүхий энгийн "галт
тэрэг" биш юм.
Monorail нь 1994 онд Пьер Кьютюрийн санаачилсан дугуйт тээврийн технологид
тулгуурласан шинэ технологи юм. Тээврийн хэрэгслийг Shuttle буюу Тогтмол тээвэр
хийх хэрэгсэл гэх бөгөөд хэмжээний хувьд энгийн автобустай ижил ба Т хэлбэрийн
замд суурилсан бүрэн автомат 16 ширхэг цахилгаан дугуйт мотортой байна. Тээврийн
хэрэгсэл бүр 60-75 хүний багтаамжтай буюу 10 тонн хүртэлх ачааг хөргөлтийн
системтэйгээр тээвэрлэх боломжтой.

Монтреаль хотод хүрэх нь => Цааш нь

acces-montrealӨнөөгийн байдлаар бид бүхэн Монтреаль хотын урд хэсгээс Монтреаль хот уруу хүрэхэд ямар хүндрэлтэй байдаг талаар мэдэх билээ. Энэ хүндрэлтэй байдал ойрын жилүүүдэд шийдэгдэхгүй бөгөөд санал болгож буй арга замууд ч өндөр үнэ өртөгтэй байсаар байна. Тэгвэл monorail систем нь ойрын хугацаанд Монтреаль хотыг бусад дүүрэг сууринтай холбох уян хатан шийдэл, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, найдвартай гарцыг бий болгох болно.

Асуулт / Хариулт => Цааш нь

question reponseЗарим байнга тавигддаг асуултууд (Some FAQ)
1.    Хурдны зам, хотын өргөн чөлөөний голд тавигдсан багануудыг авто машин мөргөх, осол гарахаас юу, хэрхэн сэргийлэх вэ?
Monorail болон автомашин, ачааны машинаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах нь маш чухал юм. Тиймээс, бид осол гарсан тохиолдолд түүнээс үүсэх хүчтэй доргилт чичиргээнийг шингээн багасгах хамгаалалтуудыг байрлуулах болно. Хурдны зам болон хотын өргөн чөлөөний замын хамгаалалтын хана зэрэг одоо ч гэсэн байгаа бөгөөд тэдгээрийг мөргөж осол гарсан тохиолдол ховор гэдгийг дурьдах хэрэгтэй. Энэ талаарх урьдчилсан судалгаа, хамгаалалтын арга замыг боловсруулсан байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах түүнийг бууруулах талаар анхаарч байна. Зорчигчид аюулгүй байна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа билээ.

Барилгын зардал => Цааш нь

 grueОрчин үеийн эдийн засгийн судалгааны институтын (IREC) “Нийтийн тээврийг цахилгаанжуулах нь: Квебекийг эрчим хүчнээс хамааралгүй болгох алхам” судалгаагааны ажлын 63-р хуудсанд Монтреаль Квебек хооронд тавигдах шугам километр тутамд 12 сая Канад доллар, түүнээс бусад шугамд километр тутамд 9 сая доллар байх тооцоо гаргасан. Энэ нь хурдан галт тэрэгтэй харьцуулбал даруй 3 дахин бага байгаа юм. Зардал буурахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна.

Системийн уян хатан байдал => Цааш нь

flexiMonorail TRENSQuebec нь дэлхийд хаана ч байхгүй дугуйт мотор дээр суурилсан шинэ технологийн тухай ойлголт юм. Энэ транзит тээврийн системийг өөр өөр орчинд нутагшуулж болох тээврийн уян хатан систем юм.

Нэгдүгээрт, 10 метрийн өндөрт байрлах monorail-ийг хурдны замын голоор болон хотын өргөн чөлөөний дундуур гээд хаана ч байрлуулж болохыг тэмдэглэх нь зүйтэй. Хурдлах хүч нь минут хүрэхгүй хугацаанд 250 км/ц хүртэл хурдлах боломжтой нь хотын гол гол томоохон бүсэд ашиглахад таатай юм.

Үр ашгийн тооцоо => Цааш нь

Монтреалийн-Квебек шугамын үр ашгийн тооцоо

Орчин үеийн эдийн засгийн судалгааны институтийн (IREC) судалгаагаар хангалттай түвшинд Монтреал-Квебек шугамыг (253 км) нэг км тутамд $12 сая байхаар тооцоход нийт 3 тэрбум доллараар барьж байгуулах юм.

Хэд хэдэн үр ашиг => Цааш нь

 TrensQuébec нь нийгмийг хөдөлгөөнд оруулан хэдэн хэдэн үр дүнд хүргэх төсөл юм.

  • Квебек болон томоохон хотуудыг холбосон шугам бий болохоос гадна хэдэн арван жилийн турш санхүүгийн хөрөнгийг бүрдүүлэх бөгөөд өв хөрөнгийн эдэлгээний хугацааг уртасгана.
  • Квебек болон түүний бүх бүс нутагт эд баялаг, эдийн засгийн хөгжлийг бий болгоно. IREC-ийн судалгааны дагуу Монтреаль Квебекийг шугам дангаараа 23000 шууд ажлын байр бий болгож, нийт monorail сүлжээнд 89000 ажлын бий болно. Үүний үр дүнд Квебекийн ДНБ үлэмж хэмжээгээр нэмэгдэх болно.
  • Судалгааны төвийн үргэлжилсэн үйл ажиллагаагаар оюуны өмчийн хөрөнгийг бий болгох чухал ач холбогдолтой.
  • Квебек хотын хөгжлийг болон бат бөх байдлыг илтгэж тээврийн салбарт туршлагатай, дэлхий дахинд танигдсан, цаашлаад энэ технологио тээврийн бусад салбарт нэвтрүүлэх боломжтой болгоно.
  • Газрын тээвэртэй холбоотой Квебекийн үйлдвэрүүд monorial технологийн үр дүнд хөгжин цэцэглэх боломжтой болно. TQ monorail төслйин хүрээнд дараах байгууллагууд нягт холбоотой ажиллах боломжтой юм.

Байгаль орчны олон ашиг тус => Цааш нь

ecologiqueӨндөрт байрласан monorail-ийн техникийн асуудлыг мэддэг болсоны хувьд monorail систем нь явган зорчигч, амьтад, болон доор нь байгаа хот суурин газрын хөдөлгөөнд саад бололгүй хэвийн байдлыг хадгалдаг гэдгийг ойлгож байгаа байх. Түүнээс гадна, дээш өргөгдсөн monorail зам тавих нь хурдан галт тэрэг болон бусад төрлийн хөнгөн галт тэргийн хувьд боломжгүй бөгөөд нэмэлт гүүр барих шаарддаггүй.

Санхүүгийн тогтолцоо => Цааш нь

argentСанал болгож буй monorail дугуйт мотор нь судалгаа шинжилгээ боловсруулалтын нэн тэргүүний бөгөөд анхны хөтөлбөр юм.

Квебекд дүүжин monorail системийг байгуулахын тулд Доктор Пьер Кьютюрйин удирдлага зааварчилгаан дор судалгаа, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Энэ хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 200-225 сая долларын хөрөнгө оруулалт шаардах болно.

Энэхүү цаг хугацаа мөнгө нь monorail систем түүний дэд системүүдийг хөгжүүлэх болон судалгаа хөгжлийг бий болгож 5 км-ийн туршилтын үйл ажиллагааг хийн цаашдын үр дүн, үйл ажиллагааг сайжруулахад хэрэгтэй юм.